Friday, April 5, 2013

Цэрэг татлага ирэх сарын 3-нд эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай захирамж гаргажээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд халагдах байлдагч, түрүүчийг ирэх тавдугаар сарын 01-02-ны өдрүүдэд хүлээн авах юм байна. Мөн гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг ирэх тавдугаар сарын  03-наас 05-ны өдрүүдэд дүүрэг бүрд байгуулагдах Цэрэг татлагын товчоо зохион байгуулахаар болжээ. 

 Цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах үеэр цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах ажлыг дүүргийн Засаг дарга нар хэрэгжүүлэх ажээ. Харин цэрэгт татагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах байр, нарийн мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгааг өгөн, мэргэжлийн удирдлага, эм эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангах, цэрэг татлагын байрыг бэлтгэх ажлыг дүүргүүдийн Цэрэг татлагын товчоо зохион байгуулна.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment