Wednesday, April 3, 2013

СУИС-ийн 14 оюутан Германыг зорино

СУИС-ийн 14 оюутан Германыг зорино

23 минутын өмнө

Соёл урлагийн их сургууль, "Урбан Номадс" ТББ хамтран "Монголын нүүдэлчдийн соёлыг их хотын хөл хөдөлгөөн дунд хадгалж үлдэх" нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн зорилго нь урлагаар дамжуулан түүх соёлын үзэл санааг их хотын хэмнэлтэй хоршуулан хадгалж үлдэх явдал гэнэ. Энэ хүрээнд "Урбан Номадс III" боловсролын хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 4-21-нд ХБНГУ-ын Дортмунд болон Берлин хотноо зохион байгуулахаар болжээ. Уг төсөлд СУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудыг төлөөлж 14 оюутан оролцох юм байна. Хөтөлбөрийн хүрээнд  Дортмундын дээд сургуулийн сценографийн анги, Берлины Хумбольдтын их сургуулийн Монгол судлалын тэнхим, Берлиний урлагийн их сургуулиуд дээр орчин үеийн урлагийн интерактив сургалт, уулзалтууд болно. Монголоос очсон төлөөлөгчдийн Германд байх зардлыг Германы эрдмийн солилцооны алба санхүүжүүлэх ажээ.

Г.ДАША

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment