Sunday, March 10, 2013

Цэвэр усны хязгаарлалт хийнэ

Цэвэр усны хязгаарлалт хийнэ

42 минутын өмнө

Нэгдүгээр хороолол, "Саппоро", "Цамбагарав" орчмын айл өрхийн хэрэглээний цэвэр усыг өнөөдөр 15.00 цагаас эхлэн түр хугацаагаар хязгаарлахаар болжээ. Учир нь "Саппоро"-гийн аюулгүйн тойргийн замд цэвэр усны магистрал шугамын 600 мм-ийн хаалт хагарч, гэмтэл гарсан байна.

Одоогоор Ус сувгийн удирдах газрын ажилчид гэмтэл гарсан шугам дээр шуурхай ажиллаж байгаа бөгөөд  эхний ээлжинд холбогдох газруудаас зөвшөөрөл авч, цэвэр усны хаалт солих бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Д.ЖАРГАЛ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment