Thursday, March 28, 2013

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх санал гаргав

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх санал гаргав

1 цаг 13 минутын өмнө

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх санаачилга гаргаад байгаа. Энэ ажлын хүрээнд өнөөдөр МҮЭХ-ноос Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239400 төгрөгөөс доошгүй болгон нэмэгдүүлэх санал бүхий албан бичиг хүргүүлжээ.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэмэгдүүлэхээр хуульд заасан байдаг ажээ. Хамгийн сүүлд 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140400 төгрөг болгосон бөгөөд ирэх сарын 5-наас өмнө дахин нэмэгдүүлэх ёстой болж байгаа юм. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөгийн нөхцөлд 239400 төгрөгөөс доошгүй байх ёстой гэж үзсэний дагуу Хөдөлмөрийн сайдад энэ тухай саналаа хүргүүлсэн байна.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment