Wednesday, March 27, 2013

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

15 минутын өмнө

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2013 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг баталжээ. Тодруулбал, их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-16-ны хооронд болох юм байна.

Энэ жил 39667 суралцагч Ерөнхий боловсролын сургуулийг төгсч байна. Мөн өмнөх оны төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалт өгөх  хүсэлтэй  бүртгүүлэгчдийг нэмж тооцвол 45 мянга орчим хүүхэд, залуус шалгалт өгөх аж.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг танилцуулъя.

Сар, өдөр

Цаг минут

Шалгалт

 
06 сарын 14

1000-1120

Орос хэл

1300-1440

Хими

1600-1720

Англи хэл

 
 
06 сарын 15

0830-0950

Монгол Улсын түүх

1130-1310

Математик

1430-1550

Биологи

1700-1820

Монгол хэл

 
06 сарын 16

0830-0950

Газар зүй

1130-1250

Нийгмийн тухай мэдлэг

1420-1600

Физик

Б.ОЙНБИЛЭГ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment