Friday, March 29, 2013

Үйлчилгээний соёлыг сурталчилж байна

Үйлчилгээний соёлыг сурталчилж байна

Өнөөдөр 14 цаг 38 минут

Замын цагдаагийн газраас санаачлан жил бүр автомашингүй нэг өдрийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Автомашингүй өдрийг "Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа" гэсэн уриан дор тэмдэглэхээр болсон билээ. Энэ жилийн автомашингүй өдрийн онцлог нь авто машингүй өдрийг угтсан долоо хоног энэ сарын 24-нд эхлэн өдөр бүр өөр үйл ажиллагаа зохиогдож байна. Хөтөлбөрийн дагуу өнөөдөр "Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих өдөр" болж байна.  

Энэхүү өдрийн хүрээнд Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниуд "Монгол даатгал" компани, ММСС-ийн Эрүүл мэндийн төслүүдээс "Нийтийн тээврийн үйлчилгээний соёл"-ын талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, мөн автобусаар зорчиж буй иргэдэд мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулж байна.

М.НАРАН


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment