Монголын зам чанараараа дэлхийн адаг болов
Өнөөдөр 12 цаг 0 минут
"Дэлхийн эдийн засгийн форум" байгууллагаас дэлхийн улсуудыг замынх нь чанараар жагсаахад Монгол улс 144 орноос 141-т буюу сүүлээсээ дөрөвт оржээ.
Дэлхийн хамгийн муу замтай орноор Молдав (1.5 оноотой) шалгарсан бол өмнө нь Гаити (1.8), Румын (1.9) тэгээд Монгол (2) орсон байна. Манай өмнө Африкийн хамгийн буурай орны нэг Гвиней гишгэснийг жагсаалтаас харж болно. Жагсаалтыг Франц 6.5 оноогоор тэргүүлсэн бол Арабын Нэгдсэн Эмират (6.5) Сингапур (6.5), Португал (6.4), Оман (6.4) удаалжээ. Манай хойд хөрш мөн дэлхийд замынхаа чанараар нэлээд сүүлдэж 2.3 оноогоор 136 дугаарт орсон байна.
Б.АМГАЛАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment