С.Төмөр-Очиртой холбоотой бас нэг газрын маапаан
Тэрбээр "Би энэ тухай мэдэхгүй. Сургуулийн захиргаа нь мэдэж байгаа. Би мөнгө л хураадаг" гэсэн бөгөөд энэ зогсоолд машинаа нэг цаг тавихад 1000 төгрөг, 20:00 цагаас хойш машинаа авбал торгууль гэж нэмж мөнгө төлдөг ажээ. Мөн машинаа хонууллаа гэхэд 3000 төгрөгийн төлбөр өгөх ёстой гэнэ. Бид түүнээс энэ зогсоол ямар компанид харьяалагддаг, өдөрт хэчнээн төгрөг хураадаг, мөнгөө хэнд тушаадаг талаар лавласан ч энэ миний мэдэх асуудал биш гэснээр тэрбээр мэдээлэл өгөхөөс татгалзсан. Иймээс бид сургуулийн удирдах ажилтнуудтай уулзах гэсэн ч гуравдугаар сарын эхээр төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт болно гэсэн тов гарсан. Тэгээд ч БШУЯ-ны төрийн нарийны үүрэг гүйцэтгэгч нэгэнт жинхэлж одоо сургуулиудын захирлын асуудал яригдаж эхэлсэн тул бүх дарга нар яам хавиар явж байгаа байх. Одоогоор эзэнгүй байна гэсэн хариултыг багш нар нь өглөө. Ингэснээр бидэнд энэ хэсэг газар сургуулийн захиргаанд харьяалагддаг уу, эсвэл эрх мэдэл бүхий нэг компани хууль бусаар авчихсан уу гэдгийг тодруулах боломж олдсонгүй.
МУИС-ийн захирал асан С.Төмөр-Очиртой холбоотой таагүй баримтуудыг багш нар нь байнга ярьдаг. Тухайлбал, тэрбээр томилолт нэрээр өөрийн гэх баахан хүнийг дагуулан долоо хоног өнжихгүй шахам гадагшаа явж их мөнгө үрдэг байсан, өндөр үнээр машин худалдаж авсан ч тэр нь осолд орж одоо хувийнх нь эдлэн болох "Хангай" дээд сургуулийн хашаанд байгаа. Түүнчлэн өөрийн гэсэн хамаатан садан, танил нөхдийн хүүхдүүдийг сургуулийн дүрэм журам зөрчин шахаагаар тэтгэлэгт хамруулдаг гэх мэт түүнийг тойрсон маш их асуудал байдаг юм. Тэгвэл тэрбээр энэ удаад ажлаа өгөхөөсөө өмнө сургуулийн мэдлийн "А" зэрэглэлийн газрыг бусдад түрээслэсэн нь багш нарт ил болоод байна. Бид түүнийг ямар нэртэй компанид дээрх газрыг түрээсэлж буйг тодруулж, уншигчдадаа мэдээлэл өгөх болно.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
 
0 comments:
Post a Comment