Sunday, July 7, 2013

Долоо хоногийн зурхай VII.7-VII.14

Долоо хоногийн (VII/07-VII/14) өрнийн зурхайг танилцуулж байна.

VII.7-VII.14
Хонины орд
Хийж буй ажлаа түр хойшлуулж, тоормос авах цаг иржээ. Дотны хүнд чинь таны тусламж хэрэгтэй байна. Түр боловч амсхийхгүй бол та галзуурах дөхөж байна. Мягмар гаригт гэрийнхэний хэн нэгэн асуудал үүсгэнэ. Бэлтгэлтэй бай. Лхагва гаригт өнгөрсөн явдлыг сөхөх хэрэггүй. Пүрэв гариг шинэ долоо хоногийн хамгийн гайхалтай өдөр. Эрч хүч, урам зориг дүүрэн байна. Баасан гаригт ажилтай холбоотой хов жив сонсоно. Ням гаригт таны анхаарал нэг л хүнд чиглэнэ.

Үхрийн орд
Таамаглахын аргагүй долоо хоног. Бүх зүйл эргэлзээ төрүүлнэ. Гэвч лхагва, пүрэв гаригт таны сэтгэл татам чанар бүхнийг шийднэ. Баасан гариг эрч хүчгүй, залхуу хүрэм байна. Гэнэтийн тааварлашгүй олон зүйл тохиох энэ долоо хоног таны хувьд яг л галзуу хулгана дээр суусан мэт санагдана. Ням гаригт бүх зүйл хэвэндээ орно.

Ихрийн орд
Эмхэлж цэгцэлж, байх ёстой байранд нь оруулах зүйлс гарч ирнэ. Төсөвөө өөрөө зохио. Эмх цэгцтэй байдал ядаж л сэтгэл санааг тайвшруулна. Лхагва, пүрэв гаригт найз нөхдөөр хүрээлүүлж, хамгийн хэрэгтэй хүн байна. Баасан гаригт гэр бүлд үл ойлголцол үүсч магадгүй. Хүмүүстэй ярилцах, ойлголцоход амаргүй байна. Амралтын өдрөөр хэн нэгнийд зочлох юмуу гадуур хоол идэхэд таатай өдөр.

Мэлхийн орд
Өөртэйгээ зөрчилдөх хэцүү долоо хоног. Бүх зүйл амархан шийдчих, асуудалгүй мэт санагдаж эрч хүч амтагдах боловч тийм ч амар байхгүй бололтой. Сайн мууг ялгаж салгах нь чухал. Долоо хоногийн дундуур том наймаа хийж магад. Амралтын өдрөөр найз нөхдөө олж уулзаж, чаддаг зүйлээ хийнэ. Өчүүхэн гэлтгүй аливаа зүйлийг анхааралдаа аваарай.

Арслангийн орд
Даваа, мягмар гаригт авхаалжтай байж, олон ажил гараас гаргана. Хамгийн сайн найз чинь ч таныг ийм байхыг хараагүй тул гайхаж магад. Таныг хаа явсан газар чинь эерэг, дулаан уур амьсгал нөмөрнө. Найз, нөхдийн уулзалт хэзээ ч мартагдахааргүй болно. Хэн нэгний тухай бодол танаас салахгүй нь. Баасан гаригт мөнгөтэй холбоотой том асуудал босч таныг хадны завсар хавчуулагдсан мэт болгоно. Ням гаригт бүх зүйл хэвэндээ орно.

Охины орд
Танд төлөвлөгөө, уулзалт, үдэшлэг зохиоход хэрэгтэй утасны дугаар, емэйл хаяг гээд бүх зүйл байна. Учир нь гэр бүлд чинь, найзууд дунд чинь танаас өөр үүнийг хийх хүн байхгүй. Үүний тулд танд тархиа сэргээж, нуруун дээрх хүнд ачаагаа авч хаяад салхинд гарч, стрессээ тайлах хэрэгтэй. Баасан гаригт та хийсэн зүйлийнхээ төлөө дотны хүмүүсээс талархлын үг сонсоно. Олонтой байх амаргүй боловч хөгжилтэй байх болно. Гайхалтай хүмүүсийг хооронд нь танилцуулах нь танд баяр хөөр авчирна.

Жинлүүрийн орд
Та бол удирдлагатай машин шиг хүн. Гэвч заримдаа хүссэн амжилт гарахгүй үед бухимддаг. Үүнийг ойлгоход амархан боловч хүлээн зөвшөөрөх аргагүй.

Тиймээс өөртөө бас өрөөлд тоормослох боломж олго. Долоо хоногийн дундуур зочдын хөлд даруулна. Баасан гаригт хэн нэгнээс сонссон үг толгойг чинь гашилгана. Ядрахыг мэддэггүй чинь гайхалтай зан чанар боловч амралтын өдөр амар. Шинэ долоо хоног гайхалтай эхэлнэ.

Хилэнцийн орд
Зөн совин луужин шиг замыг чинь заана. Та үүнийг өөрөө мэдэж байвч бусдад ойлгуулах амаргүй байх болно. Мягмар гаригт таны зөн нэгэн онцгой хүнтэй холбоно. Лхагва, пүрэв гаригт дарга чинь танд таагүй хандана. Гөжүүдлэх хэрэггүй гэж зөвлөе. Баасан гаригт гайхалтай үйл явдал хүлээж байгаа. Бямба гаригт та бусдад тус болсныхоо хариуд мартахын аргагүй инээмсэглэлээр шагнуулна.

Нумын орд
Таны эрч хүч алга болжээ. Үүнд хэнийг ч буруутгах хэрэггүй. Хүмүүсийн ааш авир, биеэ авч яваа байдал, тулгарч байсан сорилт таны удахгүй таарах харш хүний хажууд юу ч биш. Лхагва, пүрэв гариг аз авчрах, хөгжилтэй аялалтай өдрүүд байна. Баасан гаригт өнгөрсөн долоо хоногийн шийдээгүй ээдрээтэй асуудал дахин тулгарна. Эелдэг байж, бусадтай хэл амаа ололцсон нь дээр. Ням гаригт баяр хөөртэй явдал тохионо.

Матрын орд
Та аль нэг тийшээ явахыг хүсэвч хаашаа ч явж чадахгүй. Хоосон мөрөөдөхийн оронд хөгжим сонс. Гэхдээ нөхцөл байдал таны бодож байгаа шиг дордчихоогүй. Бэрхшээлээс зугатахын оронд түүнтэй улаан нүүрээрээ тулгарч, шийдсэн нь дээр байдаг. Лхагва, пүрэв гариг таны хувьд жинхэнэ сорилт байна. Хүүхдийн тоглоом шиг боловч шийдэх аргагүй асуудал биш. Асуудлаа шийдсэний дараа үнэхээр их санаж байгаа тэр хүн рүүгээ залгаарай.

Хумхын орд
Хийх ажлаа хойш тавилгүй барьж ав. Даваа, мягмар гаригт шууд эхэл. Хоолой дээр тулсан олон бэрхшээл танаас бүтээлч байдлыг шаардаж байна. Долоо хоногийн дундуур сэхээ авч, эргэн тойрондоо болж буй зүйлсийг ухаарна. Пүрэв гаригт дотно харилцаатай хэн нэгний нууцыг олж мэднэ. Ням гаригт шинэ танилтай болж, санаанд багтамгүй яриа өрнүүлнэ.

Загасны орд
Найз нөхдөө гэртээ урьж, хоол хийж, тоглох үе ирж байна. Бага зэргийн наадам наргиа юу нь муу байх билээ. Тэдэнтэй сэтгэлээ онгойтол ярилц. Эргэн тойрныхондоо ялангуяа дотно хүмүүстээ анхаарал халамж тавьж, тэднийг сонс. Хэн нэгнийг буруутгахаа түр азна. Тусламж хэрэгтэй нэгэнд сэтгэлээсээ ханд.

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №19

0 comments:

Post a Comment