Sunday, July 14, 2013

Долоо хоногийн зурхай VII.15 - VII.21

Долоо хоногийн (VII.15 - VII.21) өрнийн зурхайг танилцуулж байна.

Хонины орд

Өмнөхөөс арай өөр талаас нь харж сэтгэж чадвал удаан хойш тавьж байсан ажил бүтэмжтэй байна.

Даваа гаригт үг хэл хурц байж, мягмар, лхагва гаригт далд ухамсрын нууц чадварыг нээнэ. Халуун сэтгэл, илэн далангүй яриа амьдралын тухай илүү ихийг танд ойлгуулна. Зүрхээ сонс.


Үхрийн орд

Эрх чөлөөний үнэ цэнэ нь юунд оршдог юм бол? Тогтсон дүрэм, бичигдээгүй хууль яагаад бий болсныг ухаарна. Пүрэв гаригт өмнө чинь тушаа болж буй зүйлийг биш, үнэнийг олж мэдвэл асуултынхаа хариултыг олно.

Баасан, бямба гаригт зөв шийдвэр гаргах нөхцөл байдал бүрдэнэ. Ням гаригт удаан шаналгасан асуултынхаа хариуг олж, зөв гарцыг олно.

Ихрийн орд

Хэн нэгний талаар бодол хоёрдсон бол зүрх сэтгэлээ дагах цаг иржээ. Эргэн тойронд чинь бүх зүйлс өөрчлөгдөж байна. Даваа гаригт эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө хөнгөн хийсвэр явдалд цэг тавь. Мягмар, лхагва гаригт чин сэтгэлийн халуун яриа өрнүүлж, сэтгэлээсээ сонсоно.

Үүний дараа амьдралыг өөрөөр харж, шинэ зам эхэлнэ. Сайнаар өөрчлөгдөхөд цаг хугацаа хэрэгтэй боловч шанрах хэрэггүй. Амралтын өдрүүдээр бүхнийг шинээр эхлэх эрч хүч олж авахын тулд өөрийгөө жаахан ч гэсэн баярлуул.

Мэлхийн орд

Даваа гариг хоёрдмол өдөр. Та анхаарлаа төвлөрүүлж, ажлаа гараас гаргахыг хичээх боловч бүгдийг хаяад, өөр зүйл хийхийг юу ч юм ятгана. Та алиныг нь сонгох вэ? Эргэлзэж байгаа бол сайн найзтайгаа яах тухайгаа зөвлөлд.

Та бизнесээ эхлээд хөл дээр нь босгож чадвал, бүх зүйл санаснаар болно. Энэ долоо хоногт эцсийн мөчид гаргасан шийдвэр том боломж авчирна.

Арслангийн орд

Бусдыг их мөнгө олж байгаад атаархах хэрэггүй. Харин аль болох мөнгө зээлэхгүй байхыг хичээ. Пүрэв, баасан гаригт алдаж болохгүй боломж гарч ирнэ.

Эрсдэлтэй боловч тун ашигтай. Хөдөлмөрч хүнд боломж үргэлж байдаг гэдгийг сана.


Охины орд

Долоо хоногийн эхээр хүзүүгээр татсан их ажил ундарч, ажлын араас гарахгүй юм шиг санагдах боловч санаа зовох зүйлгүй. Хамгийн чухал ажлаа түрүүнд нь тавьж, аар саар зүйлсийг түр хойш тавь. Амьдралд чинь чухал хүн, үйл явдлаас өөрийгөө бүү тусгаарла.

Баасан гаригт замд гарахад тохиромжтой. Санаа нийлэх хүнтэй бол адал явдал ангуучил. Танд өөрийгөө дахин нээж, эрч хүч олж авахад яг одоо энэ л хэрэгтэй.

Жинлүүрийн орд

Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах нь олон зүйлийн учрыг олоход тусална. Даваа гаригт хэцүү нөхцөл байдлаас гарахад толгойгоо ажиллуул. Цаг нь болоогүй байхад хөндлөнгөөс ярианд бүү оролц.

Эргэн тойрныхоо нөлөөнд автахгүйн тулд сэтгэл хөдлөлөө барь. Зовлон тоочихын оронд ямар нэгэн арга хэмжээ ав. Бямба гаригт зөв газраа, зөв цагтаа байж чадвал азын тэнгэр таныг ивээнэ.

Хилэнцийн орд

Бусдын хийж буй зүйлд байнга санаа зовоод байвал та нэг ч хором аз жаргалтай байж чадахгүй. Таныг аз жаргалгүй байвал дотны хүмүүст чинь бүр хэцүү байх болно.

Бусдын асуудлыг өөрсдөд нь даатгаад өөрийнхөө амьдралын замыг эргэж хар. Долоо хоногийн эцсээр бясалгал, йог танд жинхэнэ тайвшрал авчирна. Гэр цэвэрхэн бол сэтгэлд таатай байдгийг сана.

Нумын орд

Даваа гаригт бүх зүйл үлгэрийн мэт бүтнэ. Мягмар, лхагва гаригт хуучны асуудлууд дахин сөхөгдөж мэднэ.

Галыг намжаах арга бол дэврээхгүй байх. Пүрэв гаригт шинэ ажил, төсөлд оролцоогүйдээ баярлах мөч ирнэ. Бямба гаригт том сэтгэж чадвал таны санаа гайхалтай амжилт олно.

Матрын орд

Долоо хоногийн эхээр их мөнгөний үзүүрээс атгаж авна. Гэвч мөнгө гарт чинь бүхлээрээ орж ирэхээс нааш хөдлөх хэрэггүй. Баасан, бямба гариг урьд нь анзаарч байгаагүй олон зүйлийг нээж өгөх гайхалтай өдрүүд.

Ням гаригт аливаа зүйлийн хил хязгаарыг зөрчих хэрэггүй.

Хумхын орд

Сэтгэлийн тэнхээтэй байж ойрын зорилгоо биелүүл. Та ямар нэгэн хүрээлэлд орох гэж хичээж байгаа бол яг одоо боль.

Харах өнцгөө өөрчилж, ухаантай хүмүүстэй яриа өрнүүл. Та шинэ нээлт, аюул занал хоёрын дунд байна. Туйлшрах хэрэггүй.

Загасны орд

Даваа гаригт шийдвэр гаргахад ердийнхөөс хэцүү байна. Ялангуяа таны сонголтоос болж хувь заяа нь шийдэгдэх хүнтэй уулзах боломжгүй үед. Эргэн тойрныхон чинь танаас юу хүсч байгааг ойлгохыг хичээ. Сэтгэл хөдөлгөм, эмх замбараагүй үйл явдлууд таныг хүлээж байна. Бямба гаригт ойлгомжгүй зүйлсийн учир тайлагдаж, бүгд хэвэндээ орно.


Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №020

0 comments:

Post a Comment