Monday, July 8, 2013

“Ажлын гараа” төслийн нээлт болно

"Ажлын гараа" төслийн нээлт болно

38 минутын өмнө


Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн төв биржийн хэрэгжүүлж буй "Ажилтай орлоготой залуу" хөтөлбөрийн "Ажлын гараа" төслийн нээлт өнөөдөр 16.00 цагт Сүхбаатарын талбайд нээлтээ хийх гэж байна. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон холбогдох албаныхан оролцох ажээ.

"Ажлын гараа" төслийн хүрээнд өнөөдөр 40 гаруй залуусаас бүрдсэн гурван  бригад Сэлэнгэ аймаг руу явах бөгөөд "Хөтөл"-ийн цементийн үйлдвэрт нэг сарын туршид ажиллахаар болсон юм байна. Залуусын цалинг нэг сарын 500 мянган төгрөг гэж тооцон, Хөдөлмөрийн яамнаас олгох юм байна. Үүн дээр нэмэгдээд ажиллуулж буй компаниас нь урамшуулал тооцох тухай албаныхан хэллээ.

У.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment