Wednesday, July 17, 2013

З.Баянсэлэнгэ: Гэр рүү оруулахгүй байна

З.Баянсэлэнгэ: Гэр рүү оруулахгүй байна

28 минутын өмнө

МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж буй тухай мэдээллийг бид хүргэсэн билээ. Албан бус мэдээллээр бол Авлигатай тэмцэх газрынхан тус гэрт нэгжлэг хийх үеэрээ О.Цолмонгоос мэдүүлэг авсан, мөн төрсөн эгчийнх нь хүүг баривчлаад байгаа юм. Дээрх үйл явдалтай холбоотойгоор МАХН-ын зарим гишүүд Н.Энхбаяр даргын гэрийн гадаа очоод байгаа. Тэдний дотор УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ байгаа юм. Түүнээс бид зарим зүйлийг тодруулахыг хүсэхэд З.Баянсэлэнгэ гишүүн "Н.Энхбаяр даргын гэр рүү оруулахгүй байна. Хаанаас ямар хүмүүс ирээд гэрт нь нэгжлэг хийгээд байгаа, юу болсон талаар мэдэх арга алга. Байрны дотор талд коридорт зогсож байна" гэдэг хариулт өглөө.

Нэмэлт мэдээллээр бол О.Цолмонг мөн хууль хяналтын байгууллагынхан саатуулж болзошгүй байгаа аж.

Г.ДАРЬ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment