Wednesday, July 17, 2013

Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байна

Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байна

20 минутын өмнө

Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж эхэлсэн тухай мэдээлэл эх сурвалжаас ирлээ. Чухам ямар шалтгаанаар гэнэт нэгжлэг хийх болсон нь тодорхойгүй байна. Энэ талаар бид МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимэдсүрэнгээс тодруулахад "Одоохондоо энэ тухай ямар ч мэдээлэл алга. Авлигатай тэмцэх газар нэгжлэг хийж байгаа бол тэднээс асуу" гэлээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн даваа гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Н.Энхбаяр даргын хувьд эрүүл мэнд туйлын доройтож байна. Ялаас чөлөөлөгдөх шийдвэрийг яаралтай гаргахгүй бол амь нас нь аюултай болж байна" гэж мэдэгдэж байсан юм.

Гэвч Авлигатай тэмцэх газраас ар гэрт нь нэгжлэг хийж эхэлсэн нь анхаарал татах асуудал боллоо.

Г.Дарь

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment