Saturday, July 6, 2013

Музейн шинэ барилгыг ирэх жилээс барьж эхэлнэ

Байгалийн түүхийн музей чанарын шаардлага хангахгүй байгаагаас өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс хаасан. Учир нь 1953 онд анх байгуулагдсан музейн барилгыг газар хөдлөлт болон байгалийн гамшигт үзэгдлийг тэсвэрлэхгүй тул үйл ажиллагааг нь зогсоо гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлага гарсан юм. Харин "Байгалийн түүхийн музей"-н олон нийтэд үйлчилдэг хэсгийг нурааж оронд нь музейн шинэ барилга барихыг шийдвэрлэсэн. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран энэхүү шинэ барилгыг бариулахаар болсон бөгөөд үүнд зарцуулагдах хөрөнгийг 2014 оны улсын төсөвт суулгуулахаар болсон байна. Тиймээс шинэ байр бэлэн болох хүртэл тус музей олон нийтэд үйлчлэхгүй гэнэ. "2014 оноос барилгын ажил явагдаж эхлэх учраас нэлээд удаан хугацаанд байгалийн түүхийн музей олон нийтэд үйлчлэхгүй бололтой.

Сонирхуулахад, Байгалийн түүхийн музейн бүх үзмэрүүд 1980 оноос өнөөдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийн  мэдэлд байдаг бөгөөд тэд арчилж хамгаалсаар ирсэн юм. Үүнийгээ нийтэд тавьж үзүүлэхдээ Байгалийн түүхийн музейд байршуулсан аж. Тус лабартори бол Сээр нуруутны палеонтологийн чиглэлийн дэлхийд байдаг ижил төстэй лабарториудтай энэ зэрэгцэх хэмжээнд очсон. Ганцхан харамсалтай нь жилээс жилд цуглаж байгаа энэ олдвор цуглуулгууд маань улам их болсонтой холбоотойгоор багтаамж маань хүрэлцэхгүй, хадгалдаг байр бага болоод байгаа гэнэ. Тэдгээр үзвэрүүдийг Лениний музейн асуудал шийдэгдэх юм бол тэнд тавьж үзүүлэх хэмээн хариуцсан хүмүүс нь өмнө нь ярьж байсан учир үзэгчид Байгалийн түүхэнд олны хүртээл болж байсан үзмэрүүдийг Лениний музейд үзэх нь ээ.

Г.ДАША

0 comments:

Post a Comment