Friday, July 19, 2013

Үндэсний архивын газар ажиллаж байна

Үндэсний архивын газар ажиллаж байна

37 минутын өмнө

Үндэсний архивын газар амралтын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд ажиллан иргэдэд үйлчилж байна. Учир нь сүүлийн үед архиваар үйлчлүүлэх иргэдийн тоо ихэсч байгаа тул ийнхүү амралтын өдөр иргэдэд ажлын өдрийн хуваариар үйлчилж байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн жил батлагдсан хуулийн дагуу ажилласан жил болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахын тулд тухайн хүний ажилд орсон тушаал, шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй бол энэ  лавлагааг Үндэсний төв архиваас гаргуулж, баталгаажуулах юм. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхүүлэхээр бичиг баримт авах хуулийн хэрэгжих эцсийн хугацаа наймдугаар сарын 2-нд дуусах учраас иргэд архивын газарт хандах нь их болсон байна.

Тиймээс энэ амралтын өдрүүдэд Үндэсний төв архив амрахгүй ажиллаж байна. 

Г.ДАША

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment