Sunday, July 21, 2013

Албан бус зарлалаас болгоомжлохыг сануулав

Монгол иргэд гадаадад зорчих виз мэдүүлэхдээ дор дурдсан шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

- Иргэний гадаад паспорт нь явж ирснээс хойш гурван  сар хүртэл хугацаанд хүчинтэй

- Аяллын зорилго, байх хугацаа тодорхой, хүлээж авах байгууллага, хувь хүний хаягийг (урилга дээрх) нь оршин суугаа газрын захиргаанаас баталгаажуулсан

- Очоод буцаж ирэх тээврийн унааны тийзтэй

- Гадаадад байх хугацааны зардалтай

- Эрүүл мэндийн даатгалд орсон,

- Тухайн оронд оруулахаас татгалзсан эсвэл тааламжгүй хэмээн зарласан хүмүүсийн нэрсийн жагсаалтад ороогүй,

- Тухайн орны нийгмийн, үндэсний эрх ашигт болон олон улсын аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй этгээдийн нэрсийн жагсаалтад ороогүй

- Визний мэдүүлгийг зөв бөглөсөн байх.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр виз зуучлах, гадаадад хөдөлмөр эрхүүлэх талаар явуулж буй албан бус зарлалын дагуу виз мэдүүлэх нь залилуулж болох магадлалтайг албаны эх сурвалж хэлж байлаа.

 Д.ЦЭЦЭН


0 comments:

Post a Comment