Monday, July 15, 2013

Чингис хааны нэрэмжит болгохыг дэмжлээ

Чингис хааны нэрэмжит болгохыг дэмжлээ

29 минутын өмнө

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит болгох тухай хэлэлцсэн байна. Ингээд хуралд оролцсон тэргүүлэгчдийн олонхийн саналаар Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит талбай болгохоор шийдвэрлэсэн байна. Иргэдээс ирсэн санал, хүсэлт зэргийг үндэслэн нийслэлийнхээ төв талбайг илүү их түүхтэй хүний нэрээр нэрлэх асуудлыг ийнхүү дэмжээ. Эзэн богд Чингис хааны талбай хэмээн нэрийдэхээр шийдвэрлэсэн хэдий ч Сүхбаатар жанжны хөшөөг хэвээр үлдээх юм байна. Энэ талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас маргааш мэдээлэл өгнө гэлээ.

С.ОТГОН

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment