Sunday, July 7, 2013

Түшиг суманд учирсан хохирлын хэмжээг тогтооно

Түшиг суманд учирсан хохирлын хэмжээг тогтооно

1 цаг 26 минутын өмнө

Пүрэв гаригийн орой 18:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Түшиг суманд аадар бороо, тахианы өндөгний чинээ мөндөр орж байгалийн гамшиг учирсан гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг суманд Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, гамшгийн хор хохиролыг арилгах, гамшгийн эсрэг арга хэмжээ авах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байгаа ажээ. Аймгийн Онцгой байдлын газар, Хүн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль хамгаалах газар зэрэг байгууллагуудын нийт 40 гаруй хүнтэй тус баг Түшиг суманд учирсан хохиролын хэмжээг нарийвчлан гаргахаар ажиллаж байна. мөн сэргээн босгох ажлыг яаралтай хэрэгжүүлж байгаа боловч, үргэлжилсэн бороо орж байгаа нь тэдний ажилд нилээд хүндрэл учруулж байгаа юм. Энэхүү байгалийн онц аюултай үзэгдлийн үеэр 24 хүн бэртэж гэмтсэн бөгөөд эдгээр хүмүүст эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэхээс гадна нийт иргэдэд үзлэг хийж байгаа аж. Сэлэнгэ аймгийн Түшиг сум нь пүрэв гаригийн оройноос хойш өндөр хүчдэлийн шугам унасанаас болж тог цахилгаангүй  болоод байсан юм. Харин өнөөдрөөс зарим газрын 220-ийн шугамыг босгож сумыг хэсэгчилсэн байдлаар цахилгаанаар хангаж эхэлжээ. Мөн аймгийн удирдлагууд гамшигийн байдалтай биечлэн танилцаж байгаа бөгөөд шаардлагатай санхүү, мөнгөний асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байгаа гэнэ. Тус суманд ажиллаж байгаа ажлын хэсэг гамшигийн улмаас учирсан хохиролын хэмжээг нарийвчлан тогтоож өнөөдрийн дотор Улсын онцгой байдлын комисст танилцуулсанаар дараагийн ээлжинд ямар арга хэмжээ авч ажиллахыг шийдвэрлэх ажээ. Дашрамд дуулгахад Түшиг сум энэ сарын 6-нд баяр наадмаа хийх байсан ч гамшигийн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Т.ДАРХАН

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment