Thursday, July 11, 2013

Унаач хүүхдүүдийг шагналаа

Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлсэн болон аман хүзүүдсэн хүүхдүүдийг Хүүхдийн төлөө үндэсний газраас шагналаа. Ингэхдээ нас насны ангилалд уралдсан 40 гаруй хүүхдэд мөнгөн шагнал болон батламж гардуулсан юм. 

Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зориулалтын хувцас, малгай өмсгөсөн ч хүүхдүүдийг харахад нимгэн хувцастай байна гэж наадамчин олон шүүмжилж байсан. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Хүүхдүүдийг ялгахын тулд уяачид нь өнгө өнгийн хувцас гадуур нь өмсгөн, дотор нь зориулалтын хувцас өмсүүлсэн байгаа. Тийм болохоор мориноосоо унах, бэртэх тохиолдолд зориулалтын хувцас нь их нэмэртэй байна" гэж хэлсэн юм.

Даатгалын хувьд нэг хүүхдийг тав хүртэл сая төгрөгөөр даатгаж, уралдааны болон бусад явцад осол, гэмтэлд өртвөл даатгалын мөнгөнөөс эмчилгээний зардлыг гаргах юм байна.

У.БОЛОР


0 comments:

Post a Comment