Thursday, July 4, 2013

Наадмын тасалбарыг маргаашнаас худалдаална

Наадмын тасалбарыг маргаашнаас худалдаална

Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхох тасалбарыг маргаашнаас буюу энэ сарын 06-наас эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхлэх ажээ. Баяр наадмын багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил үнээр буюу Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөгөөр борлуулах юм байна.

Энэ жилийн нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэ хэв маягаар хийхээр төлөвлөж байгаа гэдгээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Урлаг соёлын салбар хорооноос мэдээлсэн. Мөн Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын тоглолтыг Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулан тавьж байгаа билээ.

Д.ЖАРГАЛ


0 comments:

Post a Comment