Thursday, July 11, 2013

Наадамлангаа музей үзээрэй

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний их гайхамшгийг агуулагч музейнүүд үнэ төлбөргүйгээр нийтэд үйлчилж байна. Долдугаар сарын 11, 12, 13-нд зургаан музейг үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон билээ.  Үүнд, Монголын Үндэсний Музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Монголын театрын музей багтаж байгаа ажээ. Гэхдээ эдгээр  музейнүүдэд  гадаадын жуулчид хуучин тарифаар төлбөр төлж үзэх юм. Музейнүүдээс хамгийн хөл ихтэй байгаа нь Монголын Үндэсний музей юм. Тус музйен үзэсгэлэнгийн танхимд "Өргөөг зорьсон англи дэслэгч-100 жилийн тэртээ"  гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна.  Наадамчин олон маань наадамлангаа гэр бүл, найз нөхдөөрөө Монголын гайхамшигт бүтээлүүдийг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.

Д.ЦЭЦЭН

0 comments:

Post a Comment