Friday, July 19, 2013

Хилээр хууль бусаар эм гаргах гэж байсныг зогсоожээ

Хилээр хууль бусаар эм гаргах гэж байсныг зогсоожээ

9 минутын өмнө

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүдийн гаалийн газрын улсын байцаагчид Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний цуваанд шалгалт хийх явцад их хэмжээний эм хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. БНАСАУ-ын хоёр иргэний авч явсан ачаанд нарийвчилсан үзлэг хийхэд "Кумданг" хоёр тариа 1000 хайрцаг буюу 8000 ампул, бор өнгийн нунтаг эм гэх бараа 3,9 кг, модон хайрцагт савласан Баавгайн цөс гэх бараа 12 хайрцаг, эмчилгээний архи гэх бараа 20 шил буюу 4000 мл илэрчээ. Хилээр ийнхүү хууль бусаар эм, эмийн бэлдмэл гаргахыг завдсан БНАСАУ-ын этгээдүүд нь Дипломат албан паспорттой байсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаа, хяналтын байгууллагад хэргийг шилжүүлсэн байна.

У.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment