Saturday, July 20, 2013

Шүүгчид нэмэгдэл цалинтай болно

Шүүгчид нэмэгдэл цалинтай болно

37 минутын өмнө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн уржигдарын хуралдаанаар шүүгч нарын  цалингийн асуудыг хэлэлцсэн байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгч хараат бусаар ажиллах боломжийг нь бүрдүүлэх эрх буюу үүний хүрээнд цалингийн хэмжээг тогтоох эрхийг өгсөн.  Ингэснээр шүүгчийн цалин 3.7 сая төгрөгөөс дээш байхаар болжээ. Тодруулбал, ажилласан жилийн нэмэгдлээс гадна мэргэжлийн үйл ажиллагааны түвшнээс хамаарсан цалингийнхаа 50 хувь хүртэл нэмэгдэл авах боломжтой болжээ. Ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх уг шийдвэрийн талаар өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар 3-5 жилд шүүгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тодорхойлохоор заасан. Өөрөөр хэлбэл, шүүгч Доржийн мэргэжлийн үйл ажиллагаа ийм төвшинд байна гэдгийг тогтоосны дараа түүнд цалингийн 50 хүртэл хувьтай тэнцэх нэмэгдэл олгоно. Үнэхээр шүүгч Доржийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшин өндөр байвал гурван сая төгрөгийн цалин авдаг байлаа гэхэд цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл буюу нэг сая 500 мянган төгрөг авна гэсэн үг. Тиймээс энэ онд багтааж нийт шүүгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тогтооно" гэж хэлж байжээ.

Б.ЭНХМАА

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment