Monday, July 8, 2013

Элсэлтийн мэдээлэл дутмаг байна гэв

Засгийн газрын 1111 дугаарын утсанд өнгөрсөн долоон хоногт ирсэн нийт дуудлагын ихэнх хувийг их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой гомдол, санал дийлэнх байжээ. Тодруулбал, орон нутгийн иргэд тусгай дугаарын утсанд холбогдон их, дээд сургуулийн хуваарь орон нутагт бага ирдэг бөгөөд энэ талаарх мэдээлэл тодорхойгүй байдаг тухай шүүмжилсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн мэдээлэл онлайн хэлбэрт шилжсэн нь хөдөө, орон нутгийн иргэдэд хүндрэлтэй байгаа ажээ. Уг гомдлын хариуд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарим их, дээд сургуулийн сургалтын албатай холбогдох утас, хаягийг өгч, зарим асуудлаар мэдээлэл өгсөн байна. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой болон бусад асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлэх бол 1111 дугаарын утсанд хандах боломжтой тухай албаныхан мэдээллээ.

У.БОЛОР


0 comments:

Post a Comment