Sunday, July 7, 2013

Голд машин угаадаг үйлдлийг таслан зогсооно

Голд машин угаадаг үйлдлийг таслан зогсооно

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, Замын цагдаагийн газартай хамтран гол ус бохирдуулж, автомашинаа угаадаг байдлыг таслан зогсоох зорилгоор хамтарсан үйл ажиллагаа явуулахаар болжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гол ус, булаг шанд орчимд тээврийн хэрэгслийг угаах, тээврийн хэрэгслээр зориулалтын бус газар хог хаягдал хаяж орчныг бохирдуулж байгаа үйл ажиллагааг иргэд олон нийтийн оролцоотойгоор таслан зогсоохын тулд бодит зөрчлийг иргэд фото зураг эсвэл видео камераар баталгаажуулан /тухайн тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар тод харагдахаар байх/ Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын www.Facebook.com/baigal.ub.gov.mn Замын цагдаагийн газрын Facebook хуудас Paparazzi+Traffic групп-д мэдээлэл хүргүүлэх боломжтой болжээ.

Ингэснээр зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, мөнгөн торгууль ногдуулахаас захиргааны арга хэмжээ хүртэл ногдуулах ажээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийг чанд нууцлах бөгөөд мэдээллийн бодит байдлыг мэдээлэгч иргэн өөрөө хариуцах юм.

Т.ДАРХАН

0 comments:

Post a Comment