Sunday, July 21, 2013

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн тасалбарыг хямдруулна

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн тасалбарыг хямдруулна

Улаанбаатар- Эрхүүгийн чиглэлийн галт тэргээр аялах тасалбарын үнийг 30 хувиар хямдруулахаар хоёр улс зөвлөлджээ.

"Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн орлогч дарга Ш.Эрдэнэбулган "Оросын төмөр зам"-ын зорчигч тээврийн компанийн орлогч дарга Ю.Ляпин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэр энэ талаар хэлэлцэж шийдвэрлэжээ.

Хоёр улсын төмөр замын байгууллага хооронд 2003 онд байгуулсан протоколд зорчигч тээврийн тарифыг 30 хувиар хямдруулах тухай заасан байдаг байна.

Тиймээс энэ заалтаа ирэх арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Улаанбаатар- Эрхүүгийн чиглэлийн галт тэргээр иргэд мягмар гариг бүр явдаг Оросын галт тэрэгний хатуу вагонд 97850, люкс зэрэглэлийн вагонд 151250, баасан гаригт хөдөлдөг Монголын галт тэрэгний хатуу вагонд 96250 төгрөгийн тасалбараар зорчдог юм.

Б.ЗАЯА
Эх сурвалж.

0 comments:

Post a Comment