Sunday, July 14, 2013

Хурдны замын нээлт хойшилжээ

Хурдны замын нээлт хойшилжээ

59 минутын өмнө



"Гудамж" төслийн хүрээнд нийслэлд баригдаж эхлэх хурдны замын нээлт өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй "Гудамж" төслийн хүрээнд Улаанбаатар хотноо босоо болон хэвтээ тэнхлэгийн хоёр ч хурдны зам баригдана. Үүний нэг нь болох Туул голын дагуу баригдах хурдны зам нь нийтдээ 30 км байх юм. Уг замын барилгын ажлын нээлтийг наадмын дараа буюу энэ сарын 15-нд нээнэ гэж "Гудамж" төслийнхөн мэдээлж байсан билээ. Ийнхүү хурдны зам барих ажлын нээлт хоёр дахь удаагаа хойшилж байна.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment