Sunday, July 14, 2013

Шөнийн троллейбус үйлчилж эхэллээ

Шөнийн троллейбус үйлчилж эхэллээ

17 минутын өмнө

Цахилгаан тээвэр компаниас "Эко шөнийн тээвэр" төсөл хэрэгжүүлж, 23.00-05.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх хоёр чиглэлийн дөрвөн тролейбусыг үйлчилгээнд гаргажээ. Шөнийн троллейбус энэ сарын 11-нээс нийслэлийн иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчих юм байна.


Маршрутын тухайд шөнийн тээвэр нь "ХМК – Офицерүүдийн ордон – Ботаник" болон "3,4 хороолол – БММЗ" гэсэн чигэлүүдэд үйлчлэх гэнэ. Туршилтын үе шатанд чиглэл тус бүрт нэг цагийн зайтай буудал бүрт тогтмол цаг хугацаанд буудал дээр зогсож  үйлчлэх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс троллейбусыг бүрэн камержуулжээ.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment