Monday, July 8, 2013

Оюутнуудын хяналтын тоо батлагдлаа

Төрийн сангийн зээлд хамрагдах оюутнуудын хяналтын тоо батлагдлаа

34 минутын өмнө

Дээд боловсролын сургалтын байгууллагад 2013-2014 оны хичээлийн жилд элсэгчдээс сургалтын төлбөрийн зээлээр суралцах суралцагчийн хяналтын тоог хоёр сайдын хамтарсан тушаалаар баталлаа. 

Сангийн сайд, БШУ-ны сайдын энэхүү хамтарсан тушаалаар хяналтын тоог 6200 байхаар баталжээ. Үүнээс техник, технологийн мэргэжлийн чиглэлд 28-аас доошгүй, боловсрол судлал, багшийн мэргэжлийн чиглэлд 23-аас доошгүй хувийг хуваарилах зарчим баримтлах, батлагдсан хяналтын тоог мөрдөж ажиллахыг Сургалтын төрийн санд үүрэг болгосон байна. 

Б.БАТ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment