Monday, July 15, 2013

Захирлуудын сонгон шалгаруулалт эхэлжээ

Их сургуулиудын шинэ захирлуудыг сонгохоор нэгдүгээр сард нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан бөгөөд өнөөдрөөс сонгон шалгаруулалт эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас лавлахад "өнөөдрөөс сонгон шалгаруулалт эхэлж байгаа тухай албан ёсны мэдээлэл одоогоор өгөх боломжгүй байна" гэсэн тайлбарыг өглөө.

Ямартай ч МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС зэрэг дөрвөн улсын их сургуулийн захирлын албан тушаалд нийт 50 хүний материалыг хүлээн авсан бол үүнээс 30 нэр дэвшигч үлдэж, өрсөлдөхөөр болсон байна. Өнөөдөр зарим их сургуулийн нэр дэвшигчид хөтөлбөрөө танилцуулж байна. Тухайлбал, МУИС-ийн захиралын албан тушаалд нэр дэвшигчид хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд ирэх 18-нд комиссын эцсийн дүн гарах талаар мэдээлээд байна.

У.БОЛОР


0 comments:

Post a Comment