Monday, July 15, 2013

Д.Сандаг-Очир яргаллын сандлаар яах гэж байв

"Яргалалын сандал" гэх нэр сүү­­лийн үед нэлээд шуугиан тарьж байна. Оруулж ирсэн гэд­гийг нь мэдэлгүй байсан энэ сандлыг буцаан татах гэж бай­хад нь мэджээ. Энэ сандлыг саар­маг гэж хэлж болох үед оруулж ир­жээ. Тодруулбал, Сү.Бат­болдын Зас­гийн газар ог­цорч, Хууль зүйн сайд Ц.Ням­дорж ажлаа Х.Тэ­мүүжинд өгч байсан үед аж.


Гэхдээ эх сур­валжийн хэлснээр бол энэ санд­лыг оруулж ирэх гол ажлыг хий­сэн хүн бол тухайн үеийн ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сан­даг-Очир аж. Тэр­бээр 2012 оны долдугаар сарын сүү­лээр  БНХАУ-ын "ИЕПҮ" хэ­мээх аж ахуйн нэгжээс 400 ор­чим санд­лыг худалдан авах гэ­рээг бай­гуулжээ. Улмаар "ярга­лал"-ын 400 сандалныхаа оронд 150 сая төгрөг өгсөн бай­на.  Ингээд уг 400 сандлыг хо­тын дүүргүүд бо­лон орон ну­тагт тараажээ. Энэ ту­хай хэн ч мэ­дээгүй, тэр үед.

Харин өнгөрсөн сараас "яр­га­лалын сандал" орж ирсэн гэх яриа гарч, үүний дагуу шал­гаж үзэхэд үнэн болох нь бат­лагд­­жээ. Тиймдээ ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин улс даяар та­раа­сан "яргалалын сан­дал"-ыг бу­цаан та­тахыг үүрэг бол­го­жээ. Мөн ХЭҮК-оос Хууль зүйн сайд Х.Тэ­мүү­жинд албан би­чиг хүр­гүүлжээ.

Тус албан би­чигт "Эрүүдэн шүүх болон бу­сад хэлбэрээр хэрцгий, хүн­лэг бусаар хүний нэр төрийг до­ромж­лон харьцаж шийтгэхийн эс­рэг Кон­венцийг 1984 оны ар­ванхоёр­ду­гаар сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо баталж, 1987 оны зургадугаар сарын 28-ны өдөр Монгол Улс нэгдэж орсон бай­на.

Энэхүү конвенцид нэгдэж орсноор олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтийг таслан зогсоох, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцож байх үүргийг хүлээх болсон билээ. Тухайлбал, Конвенцид зааснаар оролцогч улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль зүйн шүүхийн, захиргааны арга хэмжээ авах үүргийг хүлээсэн.

Монгол Улсын Засгийн газраас эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэхтэй холбоотой харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх чөлөө хязгаарлах байрын нөхцлийг сайжруулах, хууль сахиулагчийн эрх хэмжээг тодорхой болгох чиглэлээр олон дэвшилттэй арга хэмжээ авч байгаад Комисс талархал­тай байдаг.

Гэтэл ЦЕГ-аас аймаг, орон нутаг, төвийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгч нарын албан хэрэгцээнд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад байцаалтын ажиллагаанд хэрэглэх тусгай зориулалтын сандал тараасан нь эрүү шүүлтийн эрсдлийг нэмэгдүүлсэн алхам болжээ.

Тиймээс "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг" Конвенциор хүлээсэн үүргийн хүрээнд дээрх тусгай зориулалттай сандлыг эргүүлэн татах арга хэмжээ авч, анхаарал хандуулахыг хүсье" гэсэн байна. Тиймдээ ч "яргалал"-ын гэх тодотголтой сандлыг буцаан татахаар болжээ.

Гэхдээ одоо дээрх сандлууд ирж байгаа эсэхийг мэдэхгүй. Ирлээ ч дээрх сандлууд бүгд төмрийн сэгэнд ачигдаж, 150 сая төгрөг зүгээр л салхинд хийсэх нь. Түүнчлэн  манай улс ардчилсан гэх үгийг толгойдоо тавьж цаазын ялгүй, хүний эрхийг дээдэлдэг улс орон гэдэг хэрнээ яагаад "яргалалын сандал" гэгчийг оруулж ирсэн нь сонирхол татсаар байна. Магадгүй энэ нь хэн нэгний бизнес байхыг үгүйсгэх арга­гүй.

Одоо нэн даруй энэ сандлыг ямар учраас хэний тушаалаар оруулж ирсэн болохыг тогтоож, хариуцлага хүлээлгэх нь чухал. Яргалалын сандлын талаар цухас дурьдахад уг сандал нь мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэглэх тусгай зориулалттай. Яргалалын сандлыг хэрэглэдэг ганц улс нь БНХАУ аж.

Уг сандал нь шаланд үл хөдлөх байдлаар бэхлэгдэхээс гадна хүний хөл гарыг дөнгөлж, биеийн бүх хэсгийг хөдөлгөөнгүй удаан хугацаанд тамлан зовоох зориулалттай юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулах гэсэн ч "Удахгүй нэгдсэн байдлаар мэдээлэл өгнө" хэмээн хэлсэн юм.

Хүнийг амьдаар нь тамлан зовоох энэ сандал манай улсад орж ирснээс хойш хэдэн хүнийг тамласан бол гэдэг нь одоогоор тодорхойгүй. Улмаар энэ сандал дээр суусныхаа төлөө хийгээгүй хэргээ хүлээсэн хүмүүс гарч ирвэл ямар аймшигтай вэ. Хэрвээ энэ байдлаас болж хэрэг хүлээсэн хүмүүс байвал Монголд ардчилал гэдэг зөвхөн цаасан дээр байгаагийн илрэл юм.

Ямартай ч сандлуудыг хурааж авсныхаа дараа энэ талаар судалж үзэх хэрэгтэй байх. Тэр дундаа хөдөө орон нутагт "яргалалын сандал"-ыг илүүтэй ашигласан байж болзошгүй талаар эх сурвалж хэлж байгаа. Тэгэхээр энэ сандлын "ачаар" хэдэн хүн "аавын хаалга" татсан талаархи мэдээлэл удахгүй тодорхой болох биз ээ.

Г.ТҮМЭН

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

0 comments:

Post a Comment