Sunday, July 21, 2013

Нарны гүүрийн ойролцоо байшин шатжээ

Нарны гүүрийн ойролцоо байшин шатжээ

55 минутын өмнө



Баянгол дүүргийн гуравдугаар хороо буюу Нарны гүүрний баруун талд байрлах хоёр давхар байшинд гал гарчээ. Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн дуудлагын дагуу тус газрын гал унтраах хоёр ангийн гурван тасгийн алба хаагчид ажиллаж, галыг бүрэн унтраасан байна. Үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгыг эзэмшигч нь байшингаа засварлах явцдаа гал алджээ. Галын улмаас хүн гэмтсэн аюул учраагүй талаар албаныхан мэдээллээ. Одоогоор албаны хүмүүс галын шалтгаан, хор хохирлыг тогтоохоор ажиллаж байна.

У.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment