Thursday, July 4, 2013

Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүллээ

Наадамчин олноо тохилог цэвэр орчинд наадуулахаар нийслэлийн Хот тохижилтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн задгай талбай, хурдан морины замын усалгаа, био 00, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна орчны цэвэрлэгээ, ногоон байгууламжийн тохижилтын ажлуудыг эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна орчны 95 хувийг зүлэгжүүлээд байгаа бөгөөд өдөр бүр усалж, бут сөөгийг хэлбэржүүлж байгаа юм.

Мөн Зам цэвэрлэгээ, Үйлчилгээний албаны зам талбайн 10 үйлчлэгч гарч, автомашины А зогсоол,  засмал замууд, явган хүний зам талбай гэх мэт нийт 30 гаруй мянган метр квадрат талбайг цэвэрлэж байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.

0 comments:

Post a Comment