Tuesday, July 16, 2013

Зарим гэрлийн шонг буулгана

Зарим гэрлийн шонг буулгана

32 минутын өмнө

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "UB palace"-ын урд талын спорт цогцолборын гаднах 30 метр өндөр дөрвөн ширхэг гэрэлтүүлгийн шонг буулгах дүгнэлт гаргажээ. Учир нь тэдгээр шон бэхэлгээ муутай бөгөөд нурах эрсдэлтэй гэж үзэж, дээрх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ долоо хоногтоо багтаан буулгах тухай албаныхан мэдээлсэн юм. Шон буулгах зардлыг эхний ээлжинд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, дараа нь шонгуудыг эзэмшигч "Анунманка" компаниас нөхөн гаргуулах ажээ. Харин олон нийтийн газарт байрлах уг өндөр шонгуудыг буулгахад аюулгүй байдлыг хангахаар  Нийслэлийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн хамтран ажиллах юм байна. 

У.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment