Friday, July 5, 2013

Эхнэрийгээ хүйтэн мэс ашиглан хөнөөжээ

Эхнэрийгээ хүйтэн мэс ашиглан хөнөөжээ

20 минутын өмнө

Баянзүрх дүүргийн XIV хороо Консулын байранд эмэгтэй хүн бусдад хутгалуулж амь насаа алдсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгаж үзэхэд нөхөр нь 35 настай эхнэрээ хамт архидан согтуурах үедээ хүйтэн мэс ашиглан амь насыг нь хороосон болох нь тогтоогдсон байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд өчигдөр зорчиж байсан хот хоорондын автобусаар зорчиж явсан 53 настай эрэгтэй учир битүүлгээр гэнэт амьсгал хураажээ. Талийгаачийн нас барсан шалтгааныг шүүх эмнэлэг болон цагдаагийн байгууллагад шалгаж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Мөн Ховд аймгийн Дөргөн сумын усан цахилгаан станцын дэргэдэх нууранд 23 настай эрэгтэй сэлж байх үедээ өчигдөр 14.00 цагийн үед хөл алдан живж, амь насаа алдсан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment