Monday, July 8, 2013

Наадмаар бороотой байх нь

Өнөөдөр Монгол орны  ихэнх нутгаар солигдмол үүлтэй, зарим газраар дуу цахилгаантай бороо орох ажээ. Салхи говийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр байх ба Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна гэж ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.

Улаанбаатар хотын хувьд үүлшиж, түр зуурын дуу цахилгаантай бороо орох ажээ. Салхи баруунаас секундэд 5-10 метр, 21-23 градус дулаан байх гэнэ. Харин баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх, иргэд юунд анхаарвал зохистойг цаг уурчид ийн өгүүлж байна.

-Долдугаар сарын 10-нд буюу маргааш ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 13-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

-Малчид болон  ард иргэдэд анхааруулахад :

- Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр гол Цагаан-Үүр сум, Хэнтэй нуруунаас эхтэй Туул гол /Төв аймгийн Лүн сум орчимд/, Хэрлэн гол /Хэнтий аймгийн Мөнгөнморьт сум орчимд/, Хянганы нуруунаас эхтэй Халх гол, Алтай нуруунаас усжих Буянт, Ховд, Увс нуурын сав газрын Хархираа, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Ховд голын адгаар үерийн аюултай түвшинг 40 см давсан байдалтай байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орох тул дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна.

Д.ЦЭЦЭН

0 comments:

Post a Comment