Sunday, July 14, 2013

Захууд хэзээнээс ажиллаж эхлэх вэ?

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй амарсан. Захуудын ихэнх нь энэ сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бол "Нарантуул" худалдааны төв энэ сарын 19-нийг хүртэл, "Хархорин" зах энэ сарын 17-нийг хүртэл ажиллахгүй амрах ажээ. Мэдээлэл хүргэх үүднээс томоохон захуудын ажиллаж эхлэх цагийн хуваарийг хүргэе.

"Нарантуул" худалдааны төв: долдугаар сарын 11-19-ний өдрүүдэд амарна.

"Хар хорин" худалдааны төв:
энэ сарын 11-16-ны өдрүүдэд амран, 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

"Барс" худалдааны төв: наадмын өдрүүдэд буюу долдугаар  сарын 11, 12, 13-нд амарна. 

"Хүчит шонхор" худалдааны төв: энэ сарын 11-15-нд амарна.

"Да хүрээ трейд" техникийн зах: энэ сарын 15-нийг хүртэл амарч, долдугаар сарын 16-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment