Saturday, July 20, 2013

ТЗДС-ийн урд уулзварыг өртгөтгөж дууслаа



"Гудамж" төслийн хүрээнд нийт 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар тав дахь уулзварын шинэчлэлийн ажил дууссан талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нэг, хоёрдугаар хороонд байрлах Төмөр замын дээд сургуулийн урд уулзварын зорчих хэсгийн өргөтгөлийн ажил дуусч, ашиглалтад ороод байна. Одоогийн байдлаар замын туслах ажлууд болох зорчигчийн зам, ногоон байгууламжийг тохижуулж байгаа ажээ.

Түүнчлэн Дамбадаржаагийн хуучин эцсийн уулзварын өртгөтгөл шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсэг ашиглалтад орсон байна. Энэ хэсгийн авто замын шинэчлэлийн ажлаар уг уулзварыг гэрлэн дохиотой, нэвтрэх чадвар сайтай, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгох тухай албаныхан онцолоо.

У.БОЛОР 

0 comments:

Post a Comment