Thursday, July 4, 2013

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид чуулна

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид чуулна

32 минутын өмнө

Нийслэлийн "Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн" маргааш нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт 14 цагаас эхэлнэ. Зөвлөгөөнд нийслэлийн дагуур дүүрэг болон хот орчимд  мал аж ахуй эрхлэгчид, фермерүүд,аж ахуйн нэгж, иргэд оролцох юм. Зөвлөгөөнөөр "Сүүний үхрийн эрчимжсэн загвар ферм байгуулах", "Фермер эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулж, зээлийн сан бүрдүүлэх", "Махны чиглэлийн үхрийн цогцолбор аж ахуй байгуулах" зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна. Нийслэлийн сая гаруй иргэдийг органик сүү сүүн бүтээгдэхүүн, мах, малын гаралтай түүхий эдээр хангахад анхаарах чиглэлээр фермерүүд ярилцана.

Д.ЦЭЦ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment