Wednesday, July 17, 2013

Галын дуудлага түлхүү иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдрийн байдлаар обьектын гал түймрийн 4, гал түймрийн зөрчил 2, аврах ажиллагааны 3 дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах анги, харьяа дүүргийн хэлстийн Аврах, гал унтраах ангиуд арга хэмжээ авч ажилласан байна.

Объектын гал түймрийн хувьд, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, "Барс" худалдааны төвийн хойд талын цэцэрлэгт хог шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 23:26 цагт ирснээр Аврах, гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн нөхцөл байдал дээр очиж унтраажээ.

Сонгино хайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн гудамжинд  13:25 цагт хашаа жорлон шатаж байна гэсэн дуудлагын дагуу аврах ангийн аврагчид унтраасан байна. Үүнээс гадна Сонгино хайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт айлын хашаа, өвс, хог шатсан дуудлага мөн ирсэн байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, "Туушин" ХХК-ийн зүүн талд хоёр машин мөргөлдсөний улмаас хүн хавчуулагдсан дуудлага  өчигдөр 17:50 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бие бүрэлдэхүүн очиж ажиллахад "Верна" маркийн авто машин, "Королло" маркийн машинтай мөргөлдсөний улмаас 21 настай эмэгтэй хүн хавчуулагдсан байсныг гаргаж, цагдаагийн жижүүр бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Тиймээс иргэдийг болзошгүй аюулаас амь нас, эд хөрөнгөө урьдчилан сэргийлж, болгоомжтой байхыг НОБГ-аас анхаарууллаа.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment