Monday, July 8, 2013

Оюутнууд ажилд мордоно


Монголын Залуучуудын холбоо, Хөдөлмөрийн яам хамтран "Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрийн нээлтийг саяхан хийж, зуныхаа амралтаар хөдөө ажиллах сонирхолтой залууст ажлын үнэмлэх гардуулж өгсөн. Тэгвэл "Ажлын гараа" төслийн нээлт маргааш 12.00 цагт Сүхбаатарын талбайд болох аж. Дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат нар оролцох аж. "Ажлын гараа" төсөлд "Гавшгай 15 залуу" нэг баг болж ажиллах бөгөөд нийт 28 баг гарах юм байна. Эдгээр 28 багуудаас 21 баг нь 21 аймагт жишиг өвөлжөө барих, долоон баг нь хадлан хадах, ургац хураах, авто зам, төмөр зам, барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтанд оролцож, оюутнууд зуны амралтаараа өөрийн орлогыг бий болгох юм. Мөн дээрх арга хэмжээний үеэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллах 15 залуу шууд ажлын байр руугаа явах аж.

Сануулахад, "Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрийг Барилга хот байгуулалтын яам, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яам дэмжиж ажиллахаар болжээ.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment