Friday, July 5, 2013

Өмгөөлөгчдийн эрхийг бүртгэнэ

Өмгөөлөгчдийн эрхийг бүртгэнэ

25 минутын өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор "Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийн журам" өнгөрсөн зургаадугаар сарын 21-нд батлагдсан. Энэ журмын дагуу шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүссэн хуульч буюу өмгөөлөгчийг энэ сарын 8-наас эхлэн Улсын дээд шүүхэд бүртгэж эхлэх юм байна. Өмгөөлөгч нь бүртгүүлэхийн тулд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар, өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын хуулбарыг батлагдсан загварын дагуу гаргасан өргөдлийн хамт бүрдүүлэн очих шаардлагатай ажээ.

Д.ЖАРГАЛ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment