Saturday, July 13, 2013

Шөнийн тролейбус ажиллаж байна

Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шөнийн тээврийг хотын тээвэрт өргөн ашигладаг. "Цахилгаан тээвэр" компаниас "Эко шөнийн тээвэр" төслийг туршилтын шугмаар ажиллуулж эхлээд байна.

"Эко шөнийн тээвэр"-ийг энэ сарын 11-нээс эхлэн туршиж эхэлжээ. Т-3 "III, IV хороолол-БММЗ", Т-2 "Ханийн материал-Офицерүүдийн ордон" маршрутаар хоёр тролейбус ажиллаж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж. Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан байна.

Ч.БОЛ

0 comments:

Post a Comment