Friday, July 12, 2013

“Дээлтэй Монгол” наадам хойшиллоо

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн, ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой "Дээлтэй Монгол-2013" наадам өнөөдөр болох байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшиллоо. Өнөөдөр Улаанбаатарт бороотой байх тул зохион байгуулагчдын зүгээс наадмын товыг хойшлуулж, ирэх долоо хоногийн бямба гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Наадмын үеэр хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай хүүхэд, нийтийн бүжгийн шилдэг хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллагад, монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогчийг шалгаруулах юм.

Г.ДАША


0 comments:

Post a Comment