Thursday, July 11, 2013

Монгол наадам эхэллээ

Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хүрэлцэн ирээд байна.

Яг одоо Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах гэж байна. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмыг нээж, үг хэлнэ. Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа 11.20-11.50 цаг хүртэл үргэлжилж, наадамчин олныг баясгах юм. Нээлтий ёслолын дараа хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ.

Д.ЖАРГАЛ


0 comments:

Post a Comment