Monday, July 15, 2013

Наадмын өдрүүдэд 44 хүүхэд төөрчээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхэд бага насны 44 хүүхэд эцэг эхээсээ төөрчээ. Хүй долоон худагт баяр наадмын эхний өдөр 30, 12-д нийт 14 хүүхэд эцэг эхээсээ төөрч, алга болсныг цагдаагийн алба хаагчид олж, эцэг эх, асран хамгаалагч нар нь хүлээлгэн өгсөн байна.

Ийнхүү цагдаа, түргэн тусламж болон онцгой байдлын шуурхай бүлэг наадмын өдрүүдэд бэлэн байдалд ажиллан, эцэг эхээсээ төөрч, будилсан 40 гаруй хүүхдийг бүгдийг нь эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment