Friday, July 19, 2013

Улаанбаатар 27 хэм дулаан байна

Малчид ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



2013 оны 07 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:


Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 7 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 24-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 21-нд говийн бүсийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 22, 24-нд зарим газраар, 23-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө ихэнх нутгаар хална.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn

0 comments:

Post a Comment