Sunday, July 7, 2013

“Т-Батаар”-тай 254 мянган хүн танилцжээ

"Т-Батаар"-тай 254 мянган хүн танилцжээ

51 минутын өмнө

Бүтэн жилийн туршид дэлхий нийтийн анхаарлыг татаж, монголчууд өөрийн юмандаа эзэн болж чаддагийг нотлон эх орондоо эргэн ирсэн Т-Батаарыг маргаашнаас эхлэн төлбөртэй үзүүлэх билээ. Өнгөрсөн сарын 8-наас эхлэн түр музейд байршуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байсан Т-Батаарыг нэг сарын хугацаанд 253,816 хүн үзэж сонирхжээ. Ирэх есдүгээр сарын 15 хүртэл Сүхбаатарын талбайд байрших "Би гэртээ ирлээ" үзэсгэлэнг маргаашнаас эхлэн том хүнд 1000, хүүхдэд 500 төгрөгөөр үзүүлж эхлэх юм. Дашрамд сонирхуулахад, "Үлэг гүрвэлийн музей"-н удирдлагууд Т-Батаарын "найзууд"-ыг авч ирэхээр эх орноосоо мордсон ажээ.

Т.ДАРХАН

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment