Friday, July 19, 2013

ЧД-ийн 11-р хороонд дахин төлөвлөлтийн санал хураалт болно

ЧД-ийн 11-р хороонд дахин төлөвлөлтийн санал хураалт болно

Гэр хорооллыг дахин төлөвлөж, тохилог орон сууцны хороолол болгох ажил ид өрнөж байна. Нийслэлээс гэр хорооллыг орон сууцжуулах ажилд тодорхой шалгуураар аж ахуйн нэгжүүдийг тодруулж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15-р гудамжны 242 өрхийн өмчлөлд байгаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг "Зос Трейд" компани авчээ. Дахин төлөвлөлтийн төсөлд шалгарсан  компани тухайн  бүс нутагт амьдардаг иргэдээс үнэмлэхүй олонхийн дэмжлэг авснаар  эрх нь  бүрэн баталгаажих юм.

Дахин төлөвлөлтөд орж буй   гэр хорооллын иргэдийн санал хураалтыг "Гэр хорооллын орон сууцжуулах төсөл" (ГХОСТ) ОНӨҮГ, "Зос Трейд" компани хамтран өнөөдөр зохион байгуулна. Санал хураалтад иргэн хашааныхаа газрын гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ ирж оролцоно.

Энэхүү санал хураалтын  бэлтгэл ажлыг хангахаар ГХОСТ-ийн 10 ажилтан ажлын найман өдөр ажиллаж байна.  Тэдгээр ажилтнууд хашааны газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр нэр нь бичигдсэн иргэн нэг бүртэй уулзаж, урилга гардуулан, санал хураалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүрэгтэй. Дахин төлөвлөлтийн бүсэд урилга авах 242 иргэнээс өнөөдрийн  байдлаар  208-д нь мэдээлэл өгч, урилга гардуулсан байна. Мөн саналын хуудас, нэрсийн жагсаалт бэлэн болжээ.

Санал хураалт Чингэлтэй дүүргийн 11-р хорооны конторт өнөөдөр 09-19 цаг хүртэл үргэлжилнэ гэж Гэр хорооллын орон сууцжуулах төслөөс мэдээллээ.

0 comments:

Post a Comment