Saturday, July 6, 2013

“Ажлын гараа” төслийн нээлт 09-нд болно

"Ажлын гараа" төслийн нээлт 09-нд болно

1 цаг 2 минутын өмнө

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, аймгуудын залуучуудын холбоотой хамтран "Ажилтай орлоготой Монгол залуу" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа "Ажлын гараа" төсөлд ажиллах сонирхолтой залуусын бүртгэл энэ сарын 06-нд дуусчээ. Шинэ цагийн илгээлтийн эзэд болж, зуны амралтаараа хөдөө орон нутгийн иргэдэд англи хэл, компьютер, эрүүл мэндийн сургалтанд хамруулах эдгээр залуусын цалин 500 мянган төгрөгөөс дээш байх ажээ. Уг төслийн нээлт энэ сарын 09-ны 10:00 цагаас Сүхбаатарын талбайд болох бөгөөд төсөлд хамрагдсан залуусын 15 хүнтэй баг нээлтийн арга хэмжээнд оролцоод хөдөө орон нутагт сарын хугацаатай явах юм. эдгээр залуус долдугаар сарын 10 гэхэд орон нутагт очиж тус тусын ажлыг эхлүүлэх ажээ. 

Т.ДАРХАН

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment